Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 240 гаруй сурагч оролцов



Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын Холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 17 дахь жилдээ “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.



Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Ховд их сургуулийн дэргэдэх Лицей сургууль, Хөгжил политехник коллежийн суралцагч нийт 240 гаруй сурагч энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.



Тэд төр улс, хууль ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй, журамт иргэн байхаа тунхаглаж, нэгэн зэрэг андгай өргөсөн бөгөөд  шилдэг 20 гаруй хүүхэд иргэний үнэмлэхээ хүндэтгэлтэйгээр гардан авсан юм. Энэ үеэр аймгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөл ёслолд оролцож 16 настнуудад баяр хүргэж,  амжилт хүслээ.  

ВИДЕО:





Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа нь  хүүхэд, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ