Ховд хотын 335 жилийн ойн арга хэмжээг угтсан уулзалт-хэлэлцүүлэг боллоо



Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас “Ховд хотын 335 жилийн ойн арга хэмжээг  угтсан  уулзалт-хэлэлцүүлэг”-ийг 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ, ЗДТГ-ын үе үеийн удирдлага болон багийн Засаг дарга, бусад салбар байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.



Уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд Жаргалант сумын удирдлагууд, Ховд их сургуулийн багш нарын зүгээс Ховд хотын түүхэн тойм,  бага тайлбар толь, Жаргалант сумын ЗДТГ-ын түүхэн ном бичиж хэвлүүлэх талаар мэдээлэл хийж, оролцогчдын саналыг авлаа. Мөн “Ховд хотын 335 жилийн ойн арга хэмжээг угтаж хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.


Ховд хотын 335 жилийн ойн арга хэмжээг угтаж цаашид “Баруун хязгаарын баатарлаг түүхт Ховд хот” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсөн дайчдад зориулсан хөшөөг “Сангийн хэрэм”-ийн голд босгох, Ховд хотын онцлог, түүх соёлыг харуулсан бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, түүхэн баримтат кино хийх, ном эмхэтгэн гаргах зэрэг 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөж байна.   

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ