
Энэ сарын 28-ны өдөр аймгийн Прокурорын газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Ховд аймгийн Прокурорын газар нь анх 1932 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш 5 өөр байранд байрлаж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай бөгөөд орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын 3-р давхрыг 4 айлын орон сууцны зориулалтаар барьснаараа онцлогтой юм.