Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлсэн ТББ-ын төлөөллүүдтэй үр дүнгийн уулзалт хийлээ



ХХҮЕГ нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ХХҮГ-тай хамтран "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-г ТББ-уудаар гэрээлэн гүйцэтгүүлэх замаар зорилтот бүлгийн иргэдрүү чиглэсэн үйлчилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна. Энэ онд "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-ний "Сургалтын арга хэмжээ"-г Эх-Алтай тогтвортой хөгжил ТББ,  "Ахмадын өдрийн үйлчилгээ"-г Ахмад чөлөөт эмч нарын холбоо, "гэрийн асаргаа үйлчилгээ"-г аймгийн Улаан загалмайн хороо, "Ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ"-г  Эмэгтэйчүүд-гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ"-г Ивээл эмнэлэг үзүүлэхээр аймгийн ХХҮГ-тай гэрээ байгуулан ажилласан байна.



Тэгвэл аймгийн ХХҮГ-аас "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-ний хөтөлбөрөөс санхүүжилт авч ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн дээрх ТББ-ын төлөөллүүдтэй үр дүнгийн уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар гэрээний дагуу үйл ажиллагаагаа дүгнэн, тухайн ажлын үр дүн, мэдээллийг сонсож, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж иргэдэдээ хүрч ажиллах боломж байгааг ярилцаж харилцан санал солилцсон юм. Эдгээр 5 ТББ нь "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-г энэ онд Жаргалант сумын зорилтот бүлгийн 700 гаруй иргэнд үзүүлсэн байна.   

ВИДЕО:

 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ