Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо\ХБХЭЭХ\ зэрэг байгууллага хамтран
“Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн удирдах ажилтнууд, холбогдох байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм.
Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан “Ээлтэй орчин-эерэг хандлага” сэдэвт болзолт уралдаанд оролцсон шилдэг байгууллагуудыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Тодруулбал, тэргүүн байрт Мөнххайрхан сумын ЭМТ, дэд байрт Ховд аймаг дахь Цагдаагийн газар, гуравдугаар байрт Жаргалант сумын 3 дугаар сургууль, тусгай байрт Хөгжил политехник коллежийн хамт олон шалгарсан юм.