Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаал, МХЕГ-ын даргын 2020 оны 04 сарын 28-ны өдрийн А/61 дугаар тушаал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн А/21 дугаар Коронавирус /Covid-19/-ний цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтад оролцох тухай тушаалын дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабын бүрэлдэхүүн нь 6 багийн зохион байгуулалттайгаар нийт 47 албан хаагч 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд дадлага сургуулилтад оролцов.Энэ хугацаанд өгөгдсөн нийт 6 цагийн байдал, аймгийн Онцгой комиссын 5 шийдвэрийн дагуу дадлага сургуулилт хийж, туршлага хуримтлуулан ажиллалаа. Цартахлын халдвар дотооддоо илэрсэн даруйд Хэн? хэрхэн?, ямар үүргийг яаж? гүйцэтгэхийг зохиомол өгөгдөл дээр хэрэгжүүлж, бэлтгэл, дадлага хийсэн чухал ач хобогдолтой арга хэмжээ боллоо. Огноо: 5/12/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1366 Мэдээ таалагдсан: