Цахим уралдааны шилдгүүд тодорлоо



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ний халдвараас иргэд олон нийтийг урьдчилан сэргийлэх, сэрэмж хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэрэмжид хором үгүй” санаачилгын аяныг 2020.04.01.-04.30-ны хооронд өрнүүлж байгаа. Санаачилгын аяны хүрээнд фэйсбүүк орчинд урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг шинэлэг байдлаар хүргэх "Сэрэмжид хором үгүй" цахим уралдааныг иргэдийн дунд 2020 оны 04 сарын 08-24-ний хооронд нээлттэй зохион байгуулж, олон нийтийн сүлжээнд бүтээлээ байршуулан хамгийн их хандалт авсан шилдэг 6 бүтээлийг шалгаруулж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.



Тэргүүн байрт: Э. Үүрийнтуяа-Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч
Дэд байрт: Б.Сувданчимэг /Их засаг Их сургуулийн оюутан/
Дэд байрт: О.Дагвадорж /Хувиараа/
Гутгаар байрт: И.Номингэрэл- /Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч/
Гутгаар байрт: А.Хулангоо /5 настай 7-р цэцэрлэг бэлтгэл бүлэг/
Гутгаар байрт: П.Анужин /Цаст-Алтай цогцолбор сургуулийн 4г ангийн сурагч/
Бусдын төлөө сэтгэл зүрх, авьяас чадвар, хөдөлмөр гарган оролцож, өөрийн хийсэн шинэлэг бүтээлээрээ ард олноо сэрэмжлүүлжсэн бүх оролцогчдод Ховд аймгийн МХГ-аас талархал илэрхийллээ.
Сэрэмжид хором үгүй!!!


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ