Согтуурал шалгах багаж хүлээлгэн өгчээ



Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан тохиолдолд Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын Драгер буюу согтуурал шалгах тандагч багаж ашиглан тогтоодог аж. Тиймээс замын цагдаагийн тасгийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх техник хэрэгсэл, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийт найман ширхэг согтуурал шалгах  багаж олгож байгаа гэнэ. Аймгийн удирдлагууд тус багажийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тус багаж нь жолоочийн амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг 2-3 секундын дотор улаан, ногоон гэрлээр үзүүлдэг аж.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ