“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн Мянгад, Дөргөн суманд...



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй шуурхай хүргэх замаар нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр ХХҮГ нь аймгийн хэмжээнд 6 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг бол "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр". Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн цөөн малтай болон малгүй иргэдийг малжуулах замаар ажлын байртай болгоход чиглэж байгаагаараа онцлогтой. Иймээс "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Мянгад, Дөргөн сумаас сурвалжиллаа.



"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд  2017-2019 онд Мянгад сумын 17 малчинд 71 сая төгрөгийн санхүүжилтээр 1909 толгой мал олгож малжуулсан бол Дөргөн сумын 11 малчинд 44 сая төгрөгийн санхүүжилтээр 1202 мал олгож малжуулжээ.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ