Хууль бус агнууртай эрс тэмцье



Хаврын улиралд тарваганы мах хүний биед сайн гэсэн буруу ташаа ярианаас үүдэлтэй тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил гарах хандлагатай байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаа, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд  хамтран Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа.
Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хууль бусаар 22 тарвага агнаж, тээвэрлэн ирсэн Мөст сумын харъяат иргэдийг саатуулан хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Хууль бусаар агнасан 22 тарвагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд лаборатори болон биологийн шинжилгээ хийлгүүлэхээр хүлээлгэн өглөө. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэн та: Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг МХГ-ын 70431286 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, хамтран ажиллахыг уриалж байна. Таны өгсөн мэдээллийг хуулийн дагуу чанд хадгална гэж аймгийн МХГ-аас мэдээллээ. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ