Ховд аймаг BEST хөтөлбөртэй хамтран ажиллана



Ховд аймаг Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөртэй хамтран ажиллахаар боллоо. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дөрөвдүгээр сарын 28-нд “Хөгжлийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулах, хөгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нь нэмэгдүүлж, компанийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэж буй.



Энэхүү хөтөлбөрийг 2024 он хүртэл 5 жилийн хугацаанд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
BEST хөтөлбөр нь Ховд аймагт албан ёсны салбараа нээсэн. Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, эдийн засгийн өрсөлдөөнт зах зээлд байр сууриа эзлэн хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77002210 утасаар холбогдож авах боломжтой. Мөн “Хан Жаргалант Ховд” хоршооны нэг давхарт байрлах BEST хөтөлбөрийн Ховд аймгийн салбарт хандах боломжтой гэнэ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ