Ховд аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдгээрийн нэг бол "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" юм. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн цөөн малтай болон малгүй иргэдийг малжуулах замаар ажлын байртай болгоход чиглэж байна. Үүнтэй холбогдуулан "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" Чандмань, Цэцэг суманд хэрхэн хэрэгжсэн тухай сурвалжиллаа. "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 2017-2019 онд Чандмань сумын 14 малчин, Цэцэг сумын 15 малчныг тус тус малжуулсан байна. ВИДЕО: Огноо: 5/25/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1711 Мэдээ таалагдсан: