Ховд аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 25 сургуулийн 12 дугаар ангийг 906 суралцагч төгсөж байгаагаас 776 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 740 сурагч давтлагад хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. Улмаар 168 анги танхим бэлтгэж, 285 мэргэжлийн багш давхардсан тоогоор 2220 сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч байна.
Мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх зөвлөмж боловсруулан хүргүүлж, Боловсрол, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран хяналт тавин ажиллаж буй.
Сургуулиудын давтлагын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавихад багш болон сурагчид амны хаалт зүүсэн, давтлагад ирэх үед халууныг хэмжиж, ангид 2 метрийн зайтай суулгасан, давтлагын үеэр баримтлах дэг, санамжийг ил харагдахаар байрлуулсан, анги тус бүрт гар ариутгагчтай, агаар сэлгэлтийг тогтмол хийж, ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж байна.