ОБГ-аас завьт эргүүл ажиллуулж байна



Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас  энэ оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Буянт голын ай сав дагуу завьт эргүүл ажиллуулж байна.
Энэ хүрээнд давхардсан тоогоор ОБГ-ын 20 гаруй аврагч, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд голын ай сав  дагуу суурьшиж байгаа айл өрх, амарч зугаалж яваа иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж танилцуулж байна.
Мөн бага насны хүүхдийг голын ойр харгалзах хүнгүйгээр тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын усанд орохгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Завьт эргүүл ирэх есдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тогтмол ажиллах юм. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд иргэд голын усанд осолдсон гэх дуудлага, мэдээллэл бүртгэгдээгүй аж. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ