Баярын өдрүүдэд Цагдаагийн байгууллагад 23 дуудлага мэдээлэл бүртгэгджээ



Ховд аймаг дахь Цагдаагийн газарт баярын өдрүүдэд нийт 23 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнд гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн 20 дуудлага байв. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчил илрүүлсэн байна. Мөн хүчиндэх гэмт хэрэг 1, зам тээврийн осол 2 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас авто ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэддээ тогтмол хүргэж, хяналтын пост, цэг бүрт сэрэмжлүүлэг тараан ажиллаж байгаа юм. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ