Согтууруулах ундаа худалдахыг түр хориглолоо



Сонгуулийн тухай хуульд санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын А/335 дугаар захирамж гарчээ. Үүнд, зургаадугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагаас эхлэн зургаадугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ