Ховд аймагт “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагаа амжилттай хэрэгжив



Нийгэмд эерэг хандлага бий болгох зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааг гурван сарын хугацаанд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд “Юу байна түүгээрээ тусалъя” сайн үйлсийн аян өрнүүлэх замаар аймгийн хэмжээнд нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байсан 90 гаруй өрхөд гэр ахуй, хувцас, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай Жаргалант сумын 3 өрхөд шинээр хашааны газар олгож, хашаа татах, өргөө цагаан гэр, гэрийн тавилга болон бусад эд зүйлс олгох зэргээр амьдрах орчныг нь сайжруулжээ.



Мөн хөдөлмөр эрхлэх боломжтой өрхийн гишүүдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өгөх, хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх зэрэг олон талт ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тодруулбал,  ямар ч ажлыг голохгүй хийх чин хүсэлтэй Жаргалант сумын иргэн Наранцэцэгийн Баатар, олон ам бүлийг тэжээж яваа хөдөлмөрч бүсгүй Баянмөнхийн Алимаа, Намхайн Оюунчимэгийн гэр бүлд бодит дэмжлэг үзүүлсэн юм. 















ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ