Жаргалант суманд бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалж буй “Бугат” бүлгийн үйл ажиллагааны явцтай танилцлаа



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос эхлэн “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь тодорхой эрхэлсэн ажилгүй, газар тариалан эрхлэж өрхийн орлогоо нэмэгдүүлэх чин хүсэлтэй иргэдийг бүлэг болгон хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлогтой.



Тэгвэл энэ жилийн тухайд “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах” арга хэмжээнд нийт 17 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн 14 сумын 16 бүлгийн 108 өрхийн гишүүдийг хамруулан ажиллаж байна. Тухайлбал, Жаргалант суманд гурван бүлэг хүнсний ногоо тарих үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг бол “Бугат” бүлэг юм.



Ховд аймгийн ХХҮГ-ын дарга, холбогдох удирдлага, мэргэжилтнүүд долоодугаар сарын 01-ний өдөр Жаргалант суманд бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалж буй “Бугат” бүлгийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Жаргалант сумын “Бугат” бүлэг нь 5 өрхийн 23 гишүүнтэй бөгөөд аймгийн төвөөс 6 км зайд орших “Бугат үзүүр” гэх газарт 3 га талбайд  тарвас, амтат гуа, төмс, лууван, байцаа, сонгино зэрэг 12 нэр төрлийн хүнсний ногоо тарьж ургуулж байна. Мөн 4х6 хэмжээтэй гурван ширхэг хүлэмжинд помидор, өргөст хэмх зэрэг нарийн ногоо тариалж байгаа бөгөөд тун удахгүй эхний ургацаа хураан авахаар байна.   



ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ