Нуур, голын усны түвшин нэмэгдэж байна



Сүүлийн үед орж байгаа хур тунадасны улмаас нуур, голын усны түвшин нэмэгдэж, үер усны аюул тохиолдож болзошгүй байна. Одоогийн байдлаар Буянт, Ховд, Булган, Төгрөг, Чоно харайх  голын усны түвшин өмнөх үеэс 1-35 см нэмэгдээд байгаа бол Монгол Алтайн нуруунаас эхтэй Хар ус нуур үерийн түвшнээс 16 см-ээр даваад байгаа талаар Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Иймд голын ай сав дагуу суурьшиж байгаа айл өрх, аялал зугаалгаар яваа иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Мөн  үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ