Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна



10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 06-ныг өдрийг дуустал эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн тасгаар 9294 хүн үйлчлүүлсний 910 нь буюу 9.8% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Томуу болон томуу төстөөр өвдсөн хүмүүсийн 85 гаруй хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа ба нэн ялангуяа 4 хүртэлх насныханд өвчлөл хамгийн өндөр байна. 

Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 75% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэсэн оноштой. Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд буюу цаашид өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ