Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдийн 43,9 хувь нь эрүүл, 56.1 хувь нь өвчтэй байна



МУЗГ, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж эхлээд 6 сар гаруйн хугацаа өнгөрч байна.  Эрт илрүүлгийн шинжилгээнд Ховд аймаг нийт хүн амынхаа 90 орчим хувь буюу 80 мянга гаруй иргэнээ хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хамрагдвал зохих нийт иргэдийн 8.4 хувь нь буюу 6.600 орчим хүн хамрагдаад байна. Энэ нь орон нутагт эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ удаашралтай байгаа үзүүлэлт юм.   
Иймээс аймгийн эрүүл мэндийн газраас БОЭТ, сум өрхийн эрүүл мэндийн төв, гэрээлэн гүйцэтгэгч хувийн хэвшлийн  2 эмнэлэг, холбогдох бусад мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг" зохион байгууллаа. 



Багцын шинжилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн насны байдлыг өвчлөлтэй харьцуулбал, 43,9 хувь нь эрүүл, 56.1 хувь нь өвчтэй гэсэн судалгаа гарсан байна. Ихэвчлэн хоол боловсруулах эрхтэн,  зүрх судасны  эрхтэн, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг түлхүү оношлогдож байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдах иргэдийн идэвх сул байгааг ч онцоллоо.



Уулзалт, хэлэлцүүлгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, нэгдсэн дүгнэлтэд хүрэх юм. Мөн хэлэлцүүлгээр гарсан санал санаачлага, тулгарч буй бэрхшээлийг бодлогын түвшинд шийдэхэд анхаарч ажиллана.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ