Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-д Эрүүл Мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратыг 2022 оны 06 сард суурилуулсан.
Тэгвэл үүний тусламжтайгаар энэ оны 10-р сарын 04 ны өдөр "ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭС" оноштой өвчтөнд судсан дотуурх анхны мэс заслыг амжилттай хийсэн байна. Тодруулбал, 70 настай иргэн Б.М-д мэс засал хийж зүрхний баруун титмийн артерийн III сегментийн 95 хувийн бөглөрөлтийг сэтгүүрдэж баллон тэлэлт хийн, стент тавьж бөглөрийг бүрэн нээжээ.
Уг мэс заслыг тус төвийн ангиографын эмч Д.Чинзориг, Эрчимт эмчилгээний эмч Б.Мөнхбаатар, мэдээгүйжүүлгийн эмч М.Эрдэнэбаяр, сувилагч Ц.Мөнхсолонго нар хамтран хийсэн байна.
Цаашид орон нутагт ангиографийн оношилгоо эмчилгээний аппаратын тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгтэй хамтран ажиллана гэж БОЭТ-өөс мэдээллээ.