Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, комьпютероор хангана гэж тусгасан.
Энэхүү зорилтыг хангах зорилгоор холбогдох яам, Олон улсын байгууллагуудад санал хүргүүлсэн. Ингэснээр энэ онд Эрүүл мэндийн яамнаас 182.8 сая төгрөгийн өртөг бүхий 93 ширхэг суурин комьпютерыг 15 сумын эрүүл мэндийн төвд тус бүр 3 нийт 45, БОЭТ-д 30, Булган сумын Нэгдсэн эмнэлэгт 6, Эрүүл мэндийн газарт 10, ЗӨСТ-д 2, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дархлаажуулалтын үеийн цахим мэдээллийг сайжруулах, бүртгэл хяналтыг эрчимжүүлэх зорилгоор сум, өрхийн 23 эрүүл мэндийн төвүүдэд 23 ширхэг зөөврийн комьпютерыг олгосон.
Тэгвэл өнөөдөр /2022.10.25/ аймгийн ОНХС-ийн 40.0 сая төгрөгийн хөрөнгөөр 6 өрх, 4 сум, БОЭТ-д нийтдээ 12 ширхэг комьпютер гардууллаа.
Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай хүргэх, төлбөр тооцоо, мэдээ, тайлангийн бүрдүүлэлт стандартын дагуу хийгдэх, бүртгэл мэдээллийн системийг сайжруулахад тодорхой үр дүн өгнө гэж үзэж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ