“Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалт болж байна



Жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тохиодог "Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр"-ийг энэ жил улсын хэмжээнд “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалтыг энэ сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарсан багт ажиллаж буй сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамрагдаж байна.



Хүчирхийллийн хохирогчид болон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг судлан тогтоох, тохирсон сэтгэл зүйн тусалцааг цаг алдалгүй үзүүлэх, хүчирхийлэлгүйгээр асуудлаа шийддэг зөв харилцаа хандлагыг гэр бүл, хамт олон, нийгэмд бий болгоход анхан шатлалд ажиллаж буй эмч нарын оролцоог сайжруулж, мэдлэг мэдээлэл олгоход сургалтын зорилго чиглэж байна.  



Сургалтын эхний өдөр хүний эрх, жендэрийн тухай ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хэлбэрүүд, хохирогчийг хамгаалах тогтолцоо, хүчирхийллийнхохирогч хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх, тэдэнд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд мөн  хүчирхийлэл үйлдэгч хүүхдийн сэтгэл зүй гэх мэт сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Харин сургалтын 2 дахь өдөр хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдийн сэтгэл зүй, сэтгэцийн эмгэгүүд, түүнд үзүүлэх сэтгэлзүйн тусламж үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл өгч харилцан санал солилцож байна. 



Манай улсын нийт хүн амын 1-3 хүртэлх хувь нь сэтгэцийн эмгэгтэй, 20-25 хүртэлх  хувь нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай байдаг гэсэн статистик үзүүлэлт бий. Эл асуудлыг бууруулахад анхан шатлалд ажиллаж буй эмч нарын оролцоо чухал байдаг байна. 

ВИДЕО:












 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ