Ховд аймгаас 2 сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцана



2020 оны 12-р сарын 25-ны өдөр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачлан, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг Орос хэлний олимпиадыг Оросын шинжлэх ухаан соёлын төв дээр  зохион байгуулжээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулсан тус олимпиадад Монгол Улсын Баруун ба Төвийн бүсийн аймгуудын ЕБС-иудын шилдэг 40 сурагчид оролцож орос хэлний мэдлэгээрээ зайнаас өрсөлдсөн байна.

Гурван шаттайгаар хоёр хоногийн турш явуулсан олимпиадын дүнгээр ялагчийг тодруулахад Баруун бүс тэр дундаа Ховд аймгаас Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч Э. Өмүнэгүлсэн, Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургуулийн сурагч М. Бадамханд нар Оросын соел шинжлэх ухааны төв -РЦНК-с зохион байгуулсан Баруун бүсийн орос хэлний олимпиадад амжилттай оролцож ОХУ-д суралцах эрхтэй боллоо. Тодруулбал, ОХУ-ын Засгийн Газрын төсвийн хөрөнгөөр 2021/2022 хичээлийн жилд Оросын тэргүүлэх аль нэгэн их дээд сургуульд өөрийн хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр /сургалтын төлбөр, стипенд гээд 60 сая төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө/ суралцах юм байна. 

Гэрчилгээг хорио цээрийн дэглэмийг бууруулсаны дараа Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас гардуулан өгөх аж. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ