Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор аймгийн БСУГ нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай 7 хоног бүрийн Мягмар гаригт цахим хурал зохион байгуулдаг. Уламжлалын дагуу өнөөдөр /2020.112.01/ аймгийн БСУГ-аас сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цахим хуралд БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, дэд дарга Д.Нарандорж тэргүүтэй БСУГ-ын мэргэжилтнүүд, 25 сургуулийн захирал, сургалтын менежер нийт 47 хүн, 33 цэцэрлэгийн эрхлэгч оролцлоо.
Цахим хурлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар зөвлөлдөж, теле хичээл үзэж байгаа суралцагч, хүүхдүүдийн мэдээллийг авч эргэх холбоотой хэрхэн ажиллах, мэдээ мэдээллийг багш суралцагчид хурдан шуурхай хүргэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
Мөн энэ удаагийн цахим хурлаар Минжит Булган цогцолбор сургууль, Үенч, Дөргөн, Цэцэг, Жаргалант сумын 1 дүгээр сургуулиудын захирлууд, Дөргөн, Зэрэг, Булган 1, Жаргалантын 1, 2, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нар сургалтын хөтөлбөрийн тасалдал үүсгэхгүйгээр теле болон цахим хичээл зохион байгуулж, сурагч, хүүхдүүдтэйгээ байнгын эргэх холбоо тогтоон ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцлоо.