“Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдгүүд тодорлоо



“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймагт зохион байгуулсан “Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдаан нь олон угсаатны бүлгийн хэл аялгуу, аман зохиол, уран зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулан алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилготой. 
Уралдааны үндсэн үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ, БСУГ, ГБХЗХГ хамтран энэ оны есдүгээр сарын 24-28-ны өдар цахим хэлбэрээр зохион байгуулжээ.  Ингээд тус уралдаанд ардын билэг зүйн аман зохиолыг өвлөн тээгч 15 ардын авьяастан оролцсон байна.
Улмаар уралдааны тэргүүн байрт “Захчин угсаатны аман яриа” Манхан сумаас оролцогч М.Цэндхорлоо, дэд байрт Дөрвөн угсаатны аман яриа “Бага насны дурсамж” Дөргөн сумаас оролцогч С.Дэжид, Э.Буянтогтох  нар шалгарлаа. Харин гутгаар байрт “Урианхай эхнэрийн яриа” Жаргалант сумаас оролцогч С.Хоролсүрэн, тусгай байрт “Дөрвөд аман яриа” Жаргалант сумаас оролцогч Т.Амартайван тус тус шалгарав. Мөн цахим орчинд хамгийн олон хандалт авсан өвлөн уламжлагчаар Дөрвөд угсаатны бэлэг дэмбэрлийн үг Дөргөн сумаас оролцогч Б.Төвсайхан шалгарч шагналаа гардан авсан юм. 
“Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 02-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хүндэтгэлийн өргөөнд боллоо. Энэ үеэр аймгийн удирдах ажилтнууд, салбарын мэргэжилтнүүд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцлоо. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ