Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас төрийн өмчийн 24 сургууль, 33 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай цахим уулзалт хийжээ. Энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын талаар зөвлөлдөв. Мөн теле хичээл үзэж байгаа суралцагч, хүүхдүүдийн мэдээллийг авч эргэх холбоотой ажиллах, мэдээ мэдээллийг багш суралцагчид хурдан шуурхай хүргэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Огноо: 11/23/2020 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1731 Мэдээ таалагдсан: