“ХИЧЭЭНГҮЙ БИЧИГТЭН-2020” уран бичлэгийн цахим уралдааны шилдгүүд шалгарчээ



“Ковид-19”
цар тахлын халдварын онцгой цаг үед хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зөв хэрэглээг бий болгох, үндэсний бичиг, хэл соёлоо хойч үедээ уламжлан өвлүүлэх, сурагчдын мэдлэг оюуны хүрээг тэлэх, орон нутгийн хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хичээнгүй бичигтэн-2020” уйгаржин Монгол бичгийн уран бичлэгийн цахим уралдааныг амжилттай зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.

Тус цахим уралдаанд Ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт 35 сурагч оролцогч бүтээлээ илгээсэн байна.

Тэмцээний тэргүүн байрыг Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч З.Хишигдэлгэр, дэд байрыг Жаргалант сумын 6 дугаар сургуулийн сурагч Х.Айдос, гуравдугаар байрыг 6 дугаар сургуулийн сурагч Т.Энхмэнд, тусгай байрыг 6 дугаар сургуулийн сурагч Б.Эрдэнэчимэг нар эзэлж өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хичээнгүй бичигтэн-2020” уран бичлэгийн улсын уралдааныг энэ удаад улс орон даяар хэрэгжиж буй онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулсан нь бас нэгэн шинэлэг зүйл байлаа. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ