“Олон нийтийн мэдээлэл харилцааны аян”-ы үйл ажиллагаа Ховд аймагт өрнөж байна. Тус аяны хүрээнд “Сэтгүүлчдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Нийгмийн захиалга ТББ, Жавхлант гэрэлт ирээдүй ТББ, Баруун бүсийн хөгжил мэдээллийн хүрээлэн ТББ хамтран ажилласан юм.
Сургалтын хүрээнд жендэрийн хэвшмэл ойлголт, хөгжлийн асуудал, эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар Ховд аймагт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар албаныхан мэдээлэл хийв.
Тус сургалтад Ховд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөлөл 10 гаруй хүн оролцож, жендэрийн талаарх мэдлэгээ дээшлүүллээ. Ингэснээр цаашид олон нийтэд хүргэх цаг үеийн мэдээ, мэдээлэл, аливаа нийтлэлд жендэрийн тэгш байдал, оролцоог хангах, жендэрийн мэдрэмжтэй сурвалжлага, ярилцлага бэлтгэх боломж бүрдэх юм.