Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, дэд дарга Б.Нарандорж нар сумдын Засаг дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа. Цахим уулзалтаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж,
Боловсрол, соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар зөвлөмж, саналыг хэлэлцэв.
Мөн СӨБ болон ЕБС-ийн хүүхдүүдийн теле болон цахим хичээлийн үр дүнг сайжруулахад орон нутгийн ЗДТГ болон байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлын талаар зөвлөмж, мэдээлэл хүргэв.