Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцуулах, хүүхэд багачуудад байгаль орчин, ан амьтдыг хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насныханд зориулж зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах талаар мэдлэг олгоход чиглэсэн 9 хичээлийн агуулга бүхий хэрэглэгдэхүүн боловсруулсан байна. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.Энхтүвшин өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ Боловсрол соёл урлагийн газрын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж,
“Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” гардуулан өглөө.
Ингэснээр хүүхэд багачууд цаашид
“Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөрийн дагуу хөгжилтэй байдлаар байгаль орчны мэдлэг олж авах, тэд өөрсдөө биечлэн оролцох, амьтдын чихмэл тоглоом, мөр, баасыг гараараа барьж мэдрэх боломж бүрдлээ.
ВИДЕО: