Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БСУГ-аас “Багшаа хүндэтгэе” сэдэвт багш нарын баярын хурлыг өнөөдөр /2020.10.02/ зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1700 гаруй багш ажиллаж байна. Баярын хуралд орон нутгийнхаа хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу багш нарын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.
Мөн баярын хурлын үеэр хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд оюун ухаан, мэдлэг, ур чадвараа зориулж, Боловсролын салбарын үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй нэр бүхий багш, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
ВИДЕО: