“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээнд оролцохыг уриалж байна


Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэгвэл хөгжмийн наадмын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Нээлтэд Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид болон өсвөрийн хөгжимчид оролцож, шилдэг үзүүлбэрүүдээ толилуулав. 
Улмаар “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадмын хүрээнд "Цахим орчинд хөг нэмье" онлайн фестиваль, "Миний дуртай хөгжмийн хичээл" уралдаан, шилдэг бүтээлийн тоглолт зохион байгуулах тул Ховд аймгийн хөгжимчид, хөгжим сонирхогчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.    

ВИДЕО:

 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ