Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮС НУТАГ ДАХЬ ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг Ховд их сургууль дээр зохион байгуулж байна.
Тус хуралд:
• Уламжлалт болон уламжлалт бус шашны дахин сэргэлт, нэвчилт, үйл ажиллагаа
• Шашны тархалтад нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйл
• Шашин бүс нутгийн нийгэм, соёлд нөлөөлж буй нөлөөлөл
• Төрөөс шашны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, тулгамдаж буй асуудал
• Шашны чиг баримжаа бүхий олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа
• Бүс нутгийн шашны нөхцөл байдлын талаар хийгдэж буй судалгаа
• Бүс нутагтай хиллэж буй ОХУ, БНХАУ-ын шашны нөхцөл байдал, бодлого
• Хил орчмын бүс нутгийн гадаад хамтын ажиллагаа, соёл шашны асуудал
• Бүс нутгийн уламжлалт шашин, соёлын түүх
• Баруун монголын хутагт хувилгаадын түүх, намтар зэрэг сэдвүүд хэлэлцэгдэнэ.