Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийв



Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль сургуулийнхаа барилгад өргөтгөл хийснээр 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга энэ онд шинээр ашиглалтад орлоо. Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм.
Нээлтэд  УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймаг орон нутгийн удирдах ажилтнууд, тус сургуулийн багш, сурагч, эцэг эх, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус бүтээн байгуулалтыг “Баруун жонон” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ. 
Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор сургалтын үйл ажиллагаа сайжрах, хүчин чадлын хэмжээ өргөжих, цаашлаад багш, сурагчид орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд сурч, хөгжих, ажиллах боломж бүрдсэн юм. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ