СТЕМ боловсролын лабораторийн тоног төхөөрөмж ашиглах арга зүйн бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна



Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бүрэн дунд боловсролын СТЕМ буюу математик, физик, хими, дизайн технологийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд математикийн хэрэглэгдэхүүн, хими, физик, дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг олгосон байна. Мөн зарим сургуульд аудио-видео хэрэгсэл нийлүүлжээ. 



Үүнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх ухааны сайдын 2020 оны А\104 дугаар тушаалын дагуу Физик, Хими, Дизайн технологийн багш нарт зориулсан бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж, төслөөс нийлүүлсэн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах арга зүйг эзэмшүүлж байна. Энэ удаагийн сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн физик, хими, технологийн багш нар, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байгаа юм. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ