Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу цахим тоглоом, спорт тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан. Энэхүү шийдвэрийн биелэлтэд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн Цагдаагийн газар хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 8 цахим тоглоомын газар, 1 спорт тоглоомын газарт хяналт шалгалт хийж 03 сарын 02-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахгүй зогсоох талаар мэдэгдлээ.
Шалгалтаар шийдвэр зөрчин ажиллаж байгаа зөрчил илэрсэнгүй.
Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг зөрчвөл аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хууль, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авахыг анхааруулж байна.
Цаашид шийдвэрийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газрын талаарх мэдээллийг МХГ-ын 70431286, Цагдаагийн газрын 7043102 тоот утсаар холбогдож өгнө үү.