Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов



Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааны хүрээнд орон нутгийн цаг агаарын төлөв байдал, мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилт, цаашид анхаарах зарим асуудлуудын талаар мэдээлэл солилцож, зохих шийдвэрүүдийг гаргалаа.



Энэ жил Ховд аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байгаа. Гэвч цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан цаашид хүндрэл үүсэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн 17 сумын  91 багт 7800 гаруй малчин өрхийн 3 сая 83 мянган мал өвөлжиж байна. Үүнээс  Буянт, Дөргөн, Манхан, Мянгад, Чандмань сумын 694 малчин өрхийн 292.8 мянган мал Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжиж байна. Сүүлийн үед Хар-Ус нуурын ус зайлж, хөлдсөнөөр малын идэш тэжээл, хэвтэр  мууджээ. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа зарим сумын малчдад аймгийн аюулгүйн нөөцөөс 200 тн өвс, 30 тн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо.  



Мөн хурлын үеэр иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу Жаргалант сумын бүх орон сууцны дулаан хамгамж, шугам сүлжээтэй холбоотой асуудалд хяналт шалгалт  хийх ажлын хэсэг байгуулж, ажиллуулахаар болсон юм. Түүнчлэн “Бадамлах дөл” компаний дулааны станц болон “Ховд” дулааны станцын үйл ажиллагаа, шугам сүлжээний горимын тохиргоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний нөөц бүрдүүлэх зэрэг хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ