Дөргөний УЦС 2019 онд 44 сая/квт цаг эрчим хүчийг баруун бүсийн системд нийлүүлжээ

Image may contain: 3 people, people standing

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн суманд ажиллах үеэрээ Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Тус станц нь олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийг хангасан үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах чиг үүргийн дагуу 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Дөргөний усан цахилгаан станц нь өдгөө 46 ажилтантай бөгөөд хоёр ээлжээр ажилладаг. Өнгөрсөн 2019 онд 48 сая 800 кВт|цаг эрчим хүч үйлдвэрлэж, 44 сая эрчим хүчийг баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлсэн байна.  Тус станц нь ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг хангаж байгаагаараа онцлогтой.

ВИДЕО:



Image may contain: indoor



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ