Барилга, бүтээн байгуулалт, дотоод засал чимэглэлийн Азийн топ экспо “Korea build-2020” арга хэмжээнд оролцохыг урьж байна



Барилга, бүтээн байгуулалт,  дотоод засал чимэглэлийн Азийн топ экспо “Korea build-2020” арга хэмжээ нь 2020 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын KINTEX-д болно. 
Иймд орон нутгийн Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлүүд тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Тус арга хэмжээнд оролцсоноор  өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ түнштэй болох, дэвшилтэт технологийг судлах зэрэг давуу тал бүрдэх юм. 

ХОВД АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ