Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталсан байна.
2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэгдүгээрт шалгарсан бол, хоёрдугаарт Ховд аймаг, гуравдугаарт Говь-Алтай аймаг шалгарч, 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлжээ.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа аймгуудад барилгын материалын эрдэс түүхий эдийн орд илэрцийн байрлалын нөөцийн газрын зураг гардуулсан байна.
Энэхүү зургийг Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран бүтээсэн аж.