Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд туулах чадвар сайтай фургон автомашин олгосон юм. Тус автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Зоонозын өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргалд гардуулан өгөв. Мөн Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн яаралтай тусламж үйлчилгээ, хээрийн шинжилгээ судалгаа, хүний өвчлөлийн дуудлагын бэлэн байдлыг хангах нөөц бүрдүүлэх зорилгоор нүдний шил, зайнаас халуун хэмжигч, нэг удаагийн комбинзон зэрэг эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн юм. Эдгээр эмнэлгийн хэрэгслийг Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А|717 тоот тушаалын дагуу “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 2 сая 764 мянган төгрөгийн санхүүжилтээр олгож байгаагаараа онцлогтой. ВИДЕО: Огноо: 2/4/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1334 Мэдээ таалагдсан: