Ховд аймаг хоорондын тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл түр хязгаарлав



2021 оны 03 дугаар сарын 16-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаас энэхүү асуудлыг ярилцан шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Захирамжаар:
-03 дугаар сарын 15-аас эхлэн бүх нийтийн урлаг соёлын үйл ажиллагаа явуулах хугацааг түр хугацаагаар хориглов.



-"Ковид-19" цар тахлын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн нутагт халдвар тархахаас урьдчилан сэргийлж хот хоорондын тээврийн хэрэгслийн болон иргэдийн  хөдөлгөөнийг 03 дугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл түр хязгаарлав.

ВИДЕО:АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА...






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ