Энэ оны 03 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
-2020 оны хяналт-шинжилгээ үнэлгээний тайланг хэлэлцэж тайланг Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (http://new.unelgee.gov.mn/) –д байршуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхээр,
-“Стандарттай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлийн гишүүдийн саналын тусган баталж төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр,
-Ерөнхий боловролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгож байгаа. Энэ хөтөлбөрийг аймгийн хэмжээнд 1-2 сургуульд турших ба энэ ажлын хүрээнд Цаст-Алтай цогцолбор сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж авах, хүний нөөцийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж Засгийн газар, салбарын яамнаас өгсөн чиглэл, зохих журмын дагуу хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн энэ удаагийн хурлаар БОЭТ-ийн үйл ажиллагааны байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Засаг даргын зөвлөлийн гишүүд БОЭТ-ийн удирдлагуудад хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг анхааруулж, санал солилцов. Тухайлбал,
-Хүлээгдэл, чирэгдлийг багасгаж иргэдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж, эмч, эмнэлгийн ажилчдын харилцаа хандлагыг илүү сайжруулах,
-Байгууллагын бүтэц, орон тоо, санхүүгийн хувьд ямар нэгэн зөрчилгүй, хууль журам, стандартад нийцүүлэн ажиллах,
-Гүйцэтгэгч компанид шаардлага тавьж 50 ортой Хүүхдийн эмнэлгийн байранд дутуу, сайжруулах шаардлагатай зүйл байвал гүйцээх улмаар хүүхдийн тасгийг нүүлгэн, үйл ажиллагааг нь хэвийн явуулах бэлтгэлийг шуурхай хангаж ажиллахыг анхаарууллаа.
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: БОЭТ-ийн бүтэц орон тоо, үйл ажиллагаатай холбоотой зарим тулгамдсан асуудлыг салбарын яаманд уламжлах, орон нутгаас хяналт тавьж хамтран ажиллах нь зүйтэй гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР