"Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

May be an image of 6 people and people standing

Монгол Улсын Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 100 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн түүхт ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, "Түүхийн багш" цахим хуудастай хамтран "Түүхийн боловсролыг бүх нийтэд" уриан дор аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. 2021 оны 03 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд явуулсан энэ уралдаанд нийт 66 сурагч бүтээлээ цахим болон цаасан хэлбэрээр ирүүлсэн байна.
Уралдааныг дүгнэхэд Манхан ЕБС-ийн 10а ангийн сурагч П.Баттөр тэргүүн байранд, Жаргалант сумын ЕБ-ын 1-р сургуулийн 11б ангийн сурагч С.Сүхболд, Буянт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч М.Солонго гутгаар байранд, Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн 12в ангийн сурагч А.Пүрэвбадам тусгай байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Сурагчдын шагналыг өнөөдөр /2021.03.22/ буюу Монгол хүн сансарт ниссэний 40 жил"-ийн өдрөөр Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг гардуулан өгч баяр хүргэн цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ