Өнөөдөр /2021.03.18/ Монгол Улсын Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Түүхэн тэмдэглэлт, энэхүү баярын өдөр Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн оцифер, хошууч Ж.Нямжаргалыг
“Дайчин алдар-3” медалиар,
Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд хурандаа Б.Мөнгөнцоожийг
“Эх орны төлөө-2” медалиар,
дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Одгэрэлийг
“Эх орны төлөө-1” медалиар шагнасныг өнөөдөр /2021.03.18/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар гардуулан өгч баяр хүргэв.
Мөн дайчилгааны ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн амжилтыг нь үнэлж Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдыг “Эх орны төлөө-2” медалиар шагнажээ.
Монгол Цэргийн суу алдар үеийн үед, үүрд мөнх мандан бадрах болтугай.