Урлаг, Спорт

Аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүүгийн цолны мялаалга харваа боллоо

Ховд аймгийн хэмжээнд шагайн харвааны спортоор хичээллэдэг 60 гаруй харваач бий. Үүнээс МУ-ын хүндэт харваач 7, аймгийн гоц мэргэн 25, аймгийн мэргэн 12 байдаг байна. Хамгийн отгон аймгийн гоц мэргэн харваач нь Цэвэгжавын Пүрэвхүү. Тэрбээр Эрдэнэбүрэн суманд болсон 2021 оны аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцож, энэ үеэр монголчуудын үнэт соёлын өв болох үндэсний шагайн харвааны спортыг түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан хувь нэмрээ өндрөөр үнэлүүлж "Аймгийн гоц мэ
12/20/2021

“Иргэдийн наадам 21”-д 700 гаруй тамирчин оролцож байна

МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, БТС-ын Улсын хорооноос  Монгол улсын 21 аймагт “Иргэдийн наадам 21” зохион байгуулж байна. Ховд аймаг тус наадмыг 3 үе шаттай зохион байгуулж байгаа ба 3 дахь шатны буюу сүүлийн шатны тэмцээн амжилттай явагдаж байна.  Иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих, идэвхтэй, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн уг тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн
12/8/2021

Ахмадын волейболын аймгийн аварга шалгаруулах 2021 оны тэмцээн ВСМ ахмад тамирчин Д.Таванцэрэгийн нэрэмжит болж байна

Аймгийн БТСГ, Волейболын холбоо, Дуут сумын ИТХ, ЗДТГ хамтран энэ сарын 12-14-ний өдрүүдэд "Ахмадын волейболын аймгийн аварга шалгаруулах 2021 оны тэмцээн"-ийг Дуут суманд амжилттай зохион байгуулж байна. 2000 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээнийг энэ жил Монгол Улсын Волейболын спортын мастер, ахмад тамирчин Дамдины Таванцэрэгийн нэрэмжит болгон түүний төрсөн нутагт явуулж байгаа юм. Волейболын спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хөгжүүлэх, ахмад тамирчдыг а
11/13/2021

“Хүй долоон худаг”-т болсон чансаа өндөр 512 бөхийн барилдааныг Ховдын бөхчүүд өнгөллөө

Монгол улсад Залуучуудын байгууллага үүссэний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гинесст бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан энэ оны 08 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо. Тус барилдаанд Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 9 даван түрүүлэв.  АХ-ын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус барилдаанд Ховд аймгаас /Ховд бөхийн дэвжээ/ улс, аймгийн цолтой 14 бөх
8/17/2021

"Баруун бүсийн хурд Ховд 2021" хурдан морьдын уралдааны түрүүг "Бонго жи-3" автомашинаар байллаа

Монголын Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойд зориулсан "Баруун бүсийн  хурд Ховд 2021" хурдан морьдын уралдааныг энэ сарын 6-9-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Хурдан морьдын уралдаан “Бөөр харын урд” хэмээх газар болсон бөгөөд 17 аймгаас ирсэн 9 насны 1599 шандаст хурдан хүлэг тоосоо өргөжээ. Тодруулбал, Даага 179, Шүдлэн 226, Хязаалан 233, Соёолон 199, Азарга 221, Их нас 362, Сонгомол бага нас 49, Сонгомол дунд нас 62, Сонгомол дээд нас 6
8/12/2021

Аймгийн алдарт уяач Гончигийн Батхуяг залуу начин М.Баяржавхланд “ХУРДАН УДМЫН ДААГА” бэлэглэлээ

Ховд аймгийн харьяат сум, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эрэмбэ дээшлүүлэх /цол олгох/ барилдааныг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  зохион байгуулсан. Тус барилдаанд аймгийн арслан цолтой 9, аймгийн заан цолтой 6, аймгийн харцага цолтой 5, аймгийн начин цолтой 19, сумын цолтой 53, мөн 30 гаруй залуу бөхчүүд зодоглож уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсан. Энэ үеэр Чандмань сумын харьяат, Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Дэнзэнсамбуу, Мөст сумын харьяат Ц.Мягмардоржийн х
8/11/2021

Улс аймгийн цолтой 400 орчим мэргэн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Монголын Үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болох Урианхай болон Үндэсний сурын харвааг хөгжүүлэх, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжүүлэх, сурын харвааны зан үйл, ёс заншлыг залуу хойч үе болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор Үндэсний болон Урианхай сурын харваа Ховд хотод зохион байгу
8/10/2021

Э.Даваажамц 07 дугаар сарын 26-нд Ховд аймагтаа хүрэлцэн ирнэ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, АХ-ын 100 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан холын зайн гүйлт хийж Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 46 хоногт 2127 км замыг туулан 07 дугаар сарын 17-ны өдөр бариандаа орсон билээ. Эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүй
7/22/2021

Ахлах ахлагч Э.Даваажамц 2127 км зам туулж хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоолоо

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Улаанбаатар хот хүртэл 1500 км гүйхээр аймгийнхаа төв талбайгаас 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдөр замд гарсан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэрбээр туулах зайгаа нэмэгдүүлж Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйхээр шийдэж өдөрт 40-45, 50-60, зарим үед 90 км гүйсээр зорьсон зорилгодоо хүрлээ.  Тэрбээр эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж 2127 км з
7/17/2021

Э.Даваажамц маргааш /07.17/ барианд орно

Эх орныхоо баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаар болох Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйж 2100 км туулах зорилготой Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр /2021.07.16/ Дорнод аймгийн Булган суманд очжээ. Тэрбээр Ховд аймгаас гарсанаас хойш тасралтгүй 45 өдөр гүйж байгаа бөгөөд маргааш /07.17/ дээс хойш Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо барианд орохоор төлөвлөжээ. Одоо ердөө 60 км зам үлдлээ гэж Э.Даваажамц ярьлаа.  ВИДЕО: 
7/16/2021
Ховдын мэдээ