Урлаг, Спорт

“Хүрэн уулсын буйд”-д зорчиж, “Бадархундага”-ын мэлмийд саатсан минь “От –Хан” хайрханд наминчилбаас...

Эртний түүхт улиастай хот, Этүгэн эх хэмээн сүслэх эрхэмсэг дагшин От- хан тэнгэр хайрхан (өдгөөгийн Отгон тэнгэр бурханы шашныхны “хайрласнаар” бүүр Очирваань хэмээгдэх хайрхан уулын язгуурын нэршил нь От-хан буюу Голомтын хан байсан гэсэн түүхэн сурвалжын мэдээ, баримт бий), ариун тунгалагын охь гэгдэх Бадархундага нуур, Богд, Чигэстэй, Идэр, Яруугийн голууд, аянчин, жинчиний зүрхийг чичрүүлэм Загастайн даваа, Ганцын даваа, түүх домог хадгалсан, Нарванчин хийдийн туурь, Яруугийн хүрээ, Өвгөн л
10/23/2018

Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь "Алтай" салбарын дэргэд “Баруун Монголын утга зохиол сан”-г байгуулжээ

Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын бүх гишүүдийн ээлжит бус уулзалт, хуралдаан 2018 оны 10 сарын 06 өдөр Ховд аймгийн төвд боллоо. Уулзалт хуралдаанд Ховд аймагт аж төрөн амьдарч, “Алтай” салбарт харъяалагдан, уран бүтээлээ туурвиж буй 40 гаруй зохиолч, уран бүтээлчдээс нийт 21 зохиолч биеэрээ оролцсон ба хөдөө сумдад амьдарч буй, түүнчлэн бусад газарт ажилтай яваа, гадаадад байгаа 20 гаруй зохиолч, утсаар болон онлайнаар холбогдож, уулзалт хуралдааныг дэмжсэн байна
10/22/2018

Ховдын тамирчин багачууд “Мongolia Open 2018” Олон улсын тэмцээнээс 10 медаль хүртжээ

Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх З.Баянмөнх багштай “Сүлд-Алдар” таеквондогийн клубын шигшээ багийн тамирчид 10 сарын 20,21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Мongolia Open 2018” Олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. “Мongolia Open 2018” тэмцээнд 1-р сургуулийн И.Хүрэлбаатар, Прогресс сургуулийн Б.Мишээлт, 6-р сургуулийн О.Очмаа, 2-р сургуулийн Д.Буяннэмэх нар ээлж дараалан ялалт байгуулж алтан медаль хүртсэн бол
10/22/2018

Хүүхдийн ордон нээгдсэний 10 жилийн ойд зориулан “Ховд минь нутаг минь” уран бүтээлийн тоглолтыг УБ хотноо амжилттай зохион байгуулжээ

Ховд аймгийн Хүүхдийн ордон нээгдсэний 10 жилийн ойд зориулан ГБХЗХГ-ын дугуйлангийн багш Монгол улсын СТА, хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, судлаач Ц.Нямдаваа нарын “Ховд минь нутаг минь” уран бүтээлийн тоглолтыг Улаанбаатар хотын МҮЭСТОрдонд амжилттай зохион байгууллаа. Тоглолтонд Ховд аймгийн ГБХЗХГ-ын Хүүхдийн ордны бүжиг, дуу, хөгжим, уран нугаралтын дугуйлангийн авьяаслаг сурагчид болон хоёр багшийн үе үеийн шавь нар нэгэн үед хамт ажиллаж, уран бүтээл туурвиж бай
10/17/2018

“Дөргөн сумын соёлын өдөр” арга хэмжээ Ховд аймагт боллоо

Дөргөн сумын ИТХ, сумын ЗДТГ, сумын Нутгийн зөвлөл хамтран сум орон нутгийнхаа түүх, соёлыг сурталчлах, Дөрвөд угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дөргөн сумын соёлын өдөр” арга хэмжээг энэ сарын 15-ны өдөр аймгийн Хөгжимт Драмын театрт зохион байгууллаа.“Дөргөн сумын соёлын өдөр”-ийн хүрээнд “Дөрвөд түмний дуун цацал” тайлан тоглолтыг зохион байгуулсан бөгөөд 45 уран бүтээлч оролцсон юм. Мөн орон нутгийнхаа түүх, соёл, төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулах зорилго бүхий “Алдартну
10/16/2018

Нийтийн бүжгийн спортын багш бэлтгэх анхан шатны сургалт эхэллээ

Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо, “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” төслөөс нийтийн бүжгийн спортыг орон нутагт хөгжүүлэх, иргэд, хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, гоо зүйн боловсрол, соёлыг дээшлүүлэх, чөлөөт цагийн ашиглалтыг сайжруулах, нийтийн бүжгийн спортоор сонирхон хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, бүжгийн хөдөлгөөн, элементүүдийг иргэдэд стандартын дагуу чадварлаг эзэмшүүлэх, бүжгийн клуб, хамтлаг байгуулж тууштай ажиллах багш, дасгалжуулагчдыг бэлтгэх зорилгоор “Эрүүл амьдралын төлөө
9/11/2018

Олон улсын Хөөмийн урлагийн V наадам 09-р сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймагт болно

Монгол хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, билэг авьяастныг тодруулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, Монгол Хөөмий урлагийг өвлөн уламжлагчдын уран бүтээлийн хамтын ажиллагааг батжуулах, Хөөмийн өвлөн тээгчдийн тоог нэмэгдүүлэх, сургалт судалгааны явцад ахиц гаргах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Олон улсын хөөмийн 5 дугаар наадам”-ыг энэ оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна.Олон
8/30/2018

Ховд аймаг соёлын биет бус өвийн их наадмын дэд байранд шалгарав

Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгууллаа. “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтад 17 сумаас соёлын биет бус өвийг өвлөн тээгч, уламжилж авч явж байгаа
8/16/2018

Ховдын хөвгүүд “Үндэсний цом”-ын аварга боллоо

Монгол улсын 21 аймагт хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор зохион байгуулдаг "Үндэсний цом" тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон "Үндэсний цом" анхдугаар тэмцээн энэ сарын 1-6-ны хооронд явагдсан бөгөөд уг тэмцээний аваргын алтан медалийн төлөө Олон ястны өлгий Ховд аймгийн баг тамирчид Дархан-Уул аймгийн багийн эсрэг тоглон хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэ
8/7/2018

Ховд аймгийн баяр наадмын хурдан морины уралдаан 10 насны ангилалаар зохион байгуулагдав

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын “Хурдан морины уралдаан” энэ оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Бөөр харын урд” хэмээх газар зохион байгуулагдлаа. Энэ  жилийн наадмын хурдан Дааганы уралдаанд 66, Шүдлэн насны морины уралдаанд 62, Хязаалан насны морины уралдаанд 52, Эрлийз бага насны морины уралдаанд 10, Эрлийз дунд насны морины уралдаанд 12, Эрлийз дээд насны морины уралдаанд 22, Азарганы уралдаанд 62, Соёо
7/12/2018
Ховдын мэдээ