Урлаг, Спорт

ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид “Волейболын идэрчүүдийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ий тэргүүн байранд шалгарчээ

2019 оны 03-р сарын 26-28 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид 1-р байранд шалгарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн баг тамирчид удаалжээ.Харин Эмэгтэй багийн төрөлд Говь-Алтай аймгийн баг тамирчид 2019 оны Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд байж цом, алтан медалийг хүртсэн бол Завхан аймгийн баг тамирчид 2- байр, Волейболын ОУХМ Д.Баярболд дасгал
3/28/2019

Ховд их сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит багш, оюутны урлагийн анхдугаар наадам боллоо

Ховд их сургуулийн сургалтын нэгдсэн алба, оюутны холбоо хамтран багш, оюутны авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ховд их сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит “Багш, оюутны урлагийн анхдугаар наадам”-ыг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. ВИДЕО:  
3/28/2019

ХДТ-ын уран бүтээлчид “ЖАНГАР” туульсын "ДУУЛАЛТ ЖҮЖИГ"-ийн хөшгөө нээлээ

Олон улсын театрын өдрийг тохиолдуулан Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит, Алтан гадас одонт ХДТ-ын уран бүтээлчид 3-р сарын 31 хүртэл үзэгчиддээ өргөн барих Т.Цэдэнсодномын зохиол “ЖАНГАР” туульсын "ДУУЛАЛТ ЖҮЖИГ"-ийн нээлтээ хийлээ. Дэлхийн 4 том туулийн нэг, Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг болох “ЖАНГАР” туулийг Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр тус театрын уран бүтээлчид ийнхүү “ДУУЛАЛТ ЖҮЖИГ” болгон тайзнаа амилуулж байгаа бөгөөд шинэ
3/27/2019

Ховд аймгийн Хүнсчдийн холбооноос анх удаа “Авьяаслаг хүнсчид” урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулав

Жил бүрийн 3-р сарын сүүлийн 7 хоногийн Бямба гарагт Хүнсчдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан Ховд аймгийн Хүнсчдийн холбооноос анх удаа “Авьяаслаг хүнсчид” урлаг соёлын арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хүнс үйлдвэрлэл эрхлэгчдийн “Залуус” баг, Бугын гол захын “Сарнай” баг, Хан гарьд захын “Хилчин” баг, “Газар шим” баг, Их буян захын “Жимсгэнэ” баг, Баруун бүсийн төв захын “Сарнай dance” баг, “ Эрч хүч” баг, Хишиг плаза төвийн “Хишиг баг” гэсэн 8 баг бол
3/26/2019

“Ховд Айтыс-2019” олон улсын наадамд 30 гаруй яруу найрагч (АХЫН) оролцож байна.

Жил бүрийн 3-р сарын 22-нд Казакын ард түмэн Нарны баяр буюу “Наурыз”-ын баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Тус баярыг тохиолдуулан олон төрлийн уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. Үүний нэг нь аймгийн Засаг даргын ивээл дор 3-р сарын 18-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулж буй харилцаа дууны “Ховд Айтыс-2019” олон улсын наадам юм.Казак үндэстний биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, соёл, зан заншлыг сурталчлан, өвлүүлэн үлдээх зори
3/18/2019

“Монгол цэргийн өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглов

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан өнөөдөр Биеийн тамир спортын газарт боллоо.Бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон албан байгууллагын дарга, эрхлэгч, хүчит бөхчүүд оролцов.Барилдаанд хүчит 64 бөх уран
3/15/2019

Ховд аймгийн олны танил 1000 эрхэм түүхэн уран зургийн ажлын хэсэг Буянт суманд ажиллав

Аймаг, орон нутагтаа болон тив дэлхийд нэрээ гаргасан, ажил хөдөлмөрөөрөө олондоо гайхагдсан, үлгэр дууриалал болсон авъяастнууд, өв тээгчид зэрэг энэ цагийн бүхий л давхаргын сонин содон гэх 1000 эрхмийг гэгээн дүрээр нь мөнхлөх зорилгоор залуу уран бүтээлч Б.Аюурзана “Ховд аймгийн олны танил 1000 эрхэм” уран зургийн томоохон бүтээл туурвиж байгаа билээ. Тэгвэл Ховд аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди, "Энэ цагийн олны танил 1000 эрхэм"-ийн дүрийг бүтээж байгаа залуу уран бүтээлч Б.А
3/14/2019

Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “Бүсийн гоо бүсгүй” тэмцээний тэргүүн байранд Ховд их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Отгончимэг шалгарчээ

Бүсгүй хүний нандин, ухаалаг, нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролтой хослуулан хөгжүүлж буй Монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун ухаан, билэг авьяас чадварыг таниулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд татан оролцуулах, өсвөр насны охидод гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Бүсийн гоо бүсгүй” тэмцээн Говь-Алтай аймагт болжээ. “Эх нутгаараа бахархана” уриан дор анх удаа зохион байгуулсан баруун бүсийнхний тус тэмцээнд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийн 40 ор
3/13/2019

Монгол цэргийн өдөрт зориулсан "Спортын олон төрөлт тэмцээн"-д 15 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчид оролцож байна

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн хүрээнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын олон төрөлт тэмцээн” өнөөдөр эхэллээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, биеийн тамир, спортыг олон нийтийн хүртээл болгон хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээний нээлт
3/12/2019

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр 2100 орчим иргэнд үйлчилжээ

Ховд аймгийн Музейн хамт олон соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.Энэ үеэр шашин, археологи, монгол ахуй, дүрслэх урлаг зэрэг 8 төрлийн 800 гаруй үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлсийг олны хүртээл болгож, 2100 орчим иргэнд үнэ төлбөргүй үйлчилсэн байна.Монгол Улсын Засгийн га
3/4/2019
Ховдын мэдээ